Л.Халтар: Намайг одоогоор АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан зүйл алга. Төрийн төлөө шударга зүтгэчих юмсан гэж бодож байна /LIVE/

Л.Халтар: Намайг одоогоор АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан зүйл алга. Төрийн төлөө шударга зүтгэчих юмсан гэж бодож байна /LIVE/

Нүүрсний хэрэгт холбогдуулан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулаад байгаа УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга асан С.Батдөлтэй холбоотойгоор Зам тээврийн сайд асан Л.Халтарыг эхнэрийн хамт шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ талаар бид тодрууллаа.

Тэрбээр, “Би чинь 2021 оноос эхлээд олны анхаарлын төвд орсон хүн шүү дээ. Өөрөөр хэлбэл хил хаагдаад ирэхээр машины тээвэрт оролцож байна гэж намайг баахан гүтгэсэн. Тэрний дараа Хятад, Монголын хил хаагдаад нээгдэнгүүт ГХЯ, консулын газрууд ярьж байгаад цар тахлын үед боомт дээр хүний оролцоогүй чингэлэг тээврийг намайг зохион байгуулж, баяжих гэж байна гэж баахан гүтгэсэн. Сүүлийн үед бодож байна.

Миний хувьд зарчим бариад төрийн төлөө шударга зүтгэчих юмсан гэж. Энэ зарчмаа бариад явж байгаа нь зарим нэг хүмүүст талагддаггүй юм шиг байна.

Намайг болон миний гэрийн бүлийн хүнийг холбоотой гэж байна. Өнөөдрийг хүртэл намайг нүүрсний хэрэгтэй холбогдуулж байцаасан, асуусан, лавласан нэг ч зүйл болоогүй. Надаас асуухгүйгээр яллах дүгнэлт үйлдээд явбал тэр биз. Манай эхнэрийг нэг хэсэг бичлээ шүү дээ. С.Батдөлийн хэрэг дээр гэвэл манай эхнэрийн гарын үсгийг дуурайж гаргачихсан байна билээ. Миний эхнэр 1992 оноос хойш төмөр замд ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд нэг удаа дарга гэдэг албан тушаал хийж үзээгүй. Тийм учраас намайг муухай харагдуулах гэж энэ ажлыг хийж байна” гэлээ.

LIVE: