Өнөөдрөөс "цахим гадаад паспорт"-ыг олгох ажил албан ёсоор эхэллээ

Өнөөдрөөс "цахим гадаад паспорт"-ыг олгох ажил албан ёсоор эхэллээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ИКАО) нийтийн түлхүүр санд нэгдэн орж, 82 дахь гишүүн орноор элсэн орсон онцгой өдөр байна. Өнөөдрөөс цахим гадаад паспорт олгох ажил албан ёсоор эхэлж байна. Зургадугаар сарын нэгний өдрөөс эхлэн Чингис хаан ОУНОБ-аар энэхүү паспортыг ашиглах боломж нээгдэнэ. Анхны захиалгыг өгсөн иргэдэд өнөөдөр цахим гадаад паспортыг гардууллаа. Улсын бүртгэлийн бүх байгууллагаар цахим гадаад паспортыг олгож байна. Заавал шинэ паспортыг авах шаардлагагүй өмнөх паспортоо ашиглаж болно. Магадгүй паспортын хугацаа нь дууссан бол энгийн болон цахим гадаад паспортоос өөрөө сонгоод захиалах боломжтой юм. Цахим паспортын нууцлалыг маш сайн хангасан" гэв. 




Өнөөдөр тахиа өдөр

23 минутын өмнө