БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ яамныхаа ТНБД Э.Баттулгатай хамтарч ажиллаж чадахгүй хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Э.Баттулга нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний хуралдаанаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан нэгэн юм.