"Т.Аюурсайханыг сайдаас нь огцруулж буйгаа УИХ-д танилцуулж, Ерөнхий сайд захирамжаа гаргасан"-аар албажна гэв

"Т.Аюурсайханыг сайдаас нь огцруулж буйгаа УИХ-д танилцуулж, Ерөнхий сайд захирамжаа гаргасан"-аар албажна гэв

“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан шалгагдаж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан, "Засгийн газрын гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт"-ээ гаргасан.

Тэгвэл өнөөдөр /2023.03.15/ хуралдаж буй Засгийн газрын ээлжит хурлаар "Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн" талаар бид мэдээлсэн. 

Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Үндсэн хуульд зааснаар сайдыг чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд УИХ болон Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Ерөнхий сайдын захирамжаар чөлөөлөх зохицуулалттай. Энэ асуудлыг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэнэ гэсэн ойлголт, хүлээлттэй байна. Ерөнхийлөгчид Т.Аюурсайхан өргөдлөө өгсөн даруйд танилцуулахаар албан бичгийг хүргэсэн. Тэгэхээр сайдыг чөлөөлөх асуудал энэ долоо хоногтоо яригдаж, эцэслэн шийдэгдэнэ гэж үзэж байна " гэдгийг тодотголоо.