Н.Наранбаатар: АТГ-аас ямар шалтгаанаар гишүүний бүрэн эрхийг маань түдгэлзүүлэх санал хүргүүлж байгааг сайн мэдэхгүй байна

Н.Наранбаатар: АТГ-аас ямар шалтгаанаар гишүүний бүрэн эрхийг маань түдгэлзүүлэх санал хүргүүлж байгааг сайн мэдэхгүй байна

Нүүрсний хэргээр шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас Улсын ерөнхий прокуорот хүргүүлээд байгаа билээ.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "АТГ-аас ямар шалтгаанаар миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлж байгааг сайн мэдэхгүй байна. АТГ-аас намайг нэг удаа дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Дараа нь нэг удаа очиж зарим материалуудыг хүлээлгэж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны нууц гээд надаар гарын үсэг зуруулсан. Тэгэхээр би дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм билээ. Бусдад нөлөөлсөн гэсэн үндэслэл надад танилцуулсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналыг үндэслэлгүй гэж бодож байгаа. Миний хувьд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон асуудал байхгүй" гэв. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө