“Фейсбүүкийн постыг хянадаг, устгадаг болох” Н.Учралын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн "хориг"-ийг ХЗБХ хүлээн авлаа

“Фейсбүүкийн постыг хянадаг, устгадаг болох” Н.Учралын хуульд тавьсан Ерөнхийлөгчийн "хориг"-ийг ХЗБХ хүлээн авлаа

“Фейсбүүкийн постыг хянадаг, устгадаг болох” Н.Учралын хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан билээ. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг өнөөдөр нээлтээ хийсэн УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм. 

Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр хуралдаж, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьж батлуулсан олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн байна. Улмаар байнгын хороодын гишүүдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авчээ.