Боловсролын Ерөнхий газрын даргаар Т.Ням-Очирыг томиллоо

Боловсролын Ерөнхий газрын даргаар Т.Ням-Очирыг томиллоо

Ковидын хуулиар томилогдсон долоон яамны ТНБД, 11 агентлагийн даргыг Засгийн газрын нэгдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очирыг томилсон байна. Түүнийг Төрийн албаны тухай хуулийн дагуу ийнхүү томилсон гэдгийг албаныхан тайлбарлажээ.