Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх тавдугаар сард Кувейт улсад айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх тавдугаар сард Кувейт улсад айлчилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх тавдугаар сар /2023.05/-д Кувейт улсад айлчилна гэх албан бус мэдээлэл байна. Манай улсаас Кувейт улсад суух Элчин сайдаар П.Сэргэлэн айлчлалын бэлтгэлийг хангаж байгаа аж. 

Ерөнхийлөгчийн айлчлалаар хоёр орны худалдааны салбарын хамтын ажиллагааг ахиулах зэрэг асуудлыг хэлэлцэж магадгүй байна. Тодруулбал, Саудын араб нь манай улсаас мах, хатаасан сүү, хүнсний ногоо зэргийг авах саналаа илэрхийлсэн гэж буй. Сануулахад, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар нь энэ сарын эхээр Саудын Арабын хаант улсад айлчилсан. Энэхүү айлчлал нь Ерөнхийлөгчийн айлчлын бэлтгэлийг хангахтай холбоотой байжээ.