Б.Бат-Эрдэнэ: Дуучин Б.Болдод газар олгоогүй, олгох газар ч байхгүй юм билээ

Б.Бат-Эрдэнэ: Дуучин Б.Болдод газар олгоогүй, олгох газар ч байхгүй юм билээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нэр нөлөө бүхий хүмүүст газар олгосон болон тус яамтай холбоотой мэдээллүүдэд хариулт өглөө.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэн этгээдэд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Дуучин Д.Болд болон бусад 48 иргэний дунд Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар байсантай холбогдуулан өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал орчинд зарим мэдээлэл тархсан. Газар олгосон олон иргэний дунд Д.Болд байна. Гэхдээ түүнд 2.7 га газар олгоогүй. Өнгөрсөн цаг хугацаанд БОАЖЯ-наас аль болох газар олгохгүй байх чиг үүргийг баримталж ирсэн.

Ер нь олгох газар ч байхгүй юм билээ. Сайдаар томилогдсоны дараахан 5,594 га газрыг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн байгаа. Ингэснээр тусгай газар нутаг дахин ашиглагдах, мөн ашиглагдахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээг авсан.

2023 оны нэгдүгээр сарын 1-нээс /2023.01.01/ Зөвшөөрлийн тухай хуулиар газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгохоор байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль буюу Дархан цаазат газрын хамгаалалт, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, дурсгалт хэмээх газруудтай холбоо бүхий асуудалд дээр дуудлага худалдаа гэх асуудал байхгүй. Зөвхөн төслийн сонгон шалгаруулалт хэлбэрээр олгогдохоор байгаа" гэлээ.

ҮЗЭХ: