Анхан шатны шүүхийн шийдвэрээр А.Ариунболд "төрд учирсан 150 тэрбум"-ын хохирлыг барагдуулахааргүй байгаа тул Монголбанкнаас давж заалдахаар болжээ

Анхан шатны шүүхийн шийдвэрээр А.Ариунболд "төрд учирсан 150 тэрбум"-ын хохирлыг барагдуулахааргүй байгаа тул Монголбанкнаас давж заалдахаар болжээ

Капитал банкны захирал асан А.Ариунболдод Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ялыг оноосон. 

Тэгвэл энэхүү шийдвэрийг Монголбанкнаас эсэргүүцэж, давж заалдахаар болжээ. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл Капитал банканд байршуулж байсан төрийн мөнгүүдийг эргүүлэн төлүүлэх оломжгүй нөхцөл байдал үүсэх аж.  

Тодруулбал, 

  • Ипотекийн зээлийн эх үүсвэр, бусад өр төлбөрийн 71.1 тэрбум төгрөг,
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд төлөх төсөл, хөтөлбөрийн эх үүсвэрийн 42.9 тэрбум төгрөг,
  • Сангийн яамаар дамжин хэрэгжсэн төслийн эх үүсвэрийн 16.8 тэрбум төгрөг,
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээлийн эх үүсвэрийн 3.9 тэрбум төгрөг,
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 3.7 тэрбум төгрөг,
  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын 2.0 тэрбум төгрөгийн зэрэг өр төлбөрүүд төлөгдөх боломжгүйд хүрч байгаа аж. 

-А.АРИУНБОЛД НЬ ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛСЭН 5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРИМТАА УСТГАСАН ГЭВ-

Капитал банкны үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад шүүхээс 2.5 жилийн хорих ял оноосон ч суллагдсан юм. Тэрбээр ирээдүйд олох орлогоо хүртэл барьцаалж Хөгжлийн банкнаас зээл авсан байдаг. Хамгийн сүүлд Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах 3 дахь шатны сонсголын үеэр  Капитал банк нь "Мөнххаан трейд" ХХК-иар дамжуулан таван тэрбум төгрөгийг авсан бөгөөд тус баримтаа устгасан  гэх. Уг зээлийг авсан хүн нь Капитал банкных нь Гүйцэтгэх захирал асан А.Ариунболд байсан гэж Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдсэн билээ.