Өрхийн орлого, хөрөнгийн мэдээлэлд үндэслэн өрхийн аж байдлын үнэлгээг хийж, нийт өрхийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор болсон бөгөөд үлдсэн 9 хувь нь өрхийн орлого өндөр гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хасагдаад байгаа юм.
Тэгвэл мэдээлэл нь зөрүүтэйн улмаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан иргэдийн асуудлыг шийдвэрлэж чадсан эсэх талаар холбогдох албанаас тодруулахад, “Өрхийн мэдээллийн сангийн зөрүү арилахад тодорхой хугацаа орно. Ямартай ч их хэмжээгээр арилж байгаа. Одоогийн байдлаар 3500 орчим хүүхэд 2, 3 дугаар сард хүүхдийн мөнгөө авч чадаагүй гэсэн мэдээлэл байна. Үүн дээр иргэд ч өөрсдийн мэдээллийг өөрчилж, шинэчлэхэд идэвхтэй оролцох ёстой гэдгийг сануулмаар байна” гэлээ.