БОАЖЯ-ны ТНБД асан Э.Баттулга нь Б.Бат-Эрдэнэ сайдыг шалгуулахаар Засгийн газар, ЗГХЭГ-т гомдол гаргажээ

БОАЖЯ-ны ТНБД асан Э.Баттулга нь Б.Бат-Эрдэнэ сайдыг шалгуулахаар Засгийн газар, ЗГХЭГ-т гомдол гаргажээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ яамныхаа "ТНБД Э.Баттулгатай хамтарч ажиллаж чадахгүй" хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандсанаар Засгийн газрын өчигдрийн /2023.03.15/ хуралдаанаас БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нь үүнээс өмнө Засгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандсан байжээ. Тэрбээр БОАЖЯ-нд өрнөж буй хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар дээрх газруудад гомдол гаргасан байсан аж. Тухайлбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн хууль зөрчиж олгосон 300 орчим газрын асуудал, томилгоо, халаа сэлгээ зэрэг хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар ийнхүү хандаад байсан байна. 

Ташрамд өгүүлэхэд, Э.Баттулга нь Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний хуралдаанаар БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан нэгэн юм.