ХБ-ны байрыг худалдан авах ТУЗ-ийн хуралд ажлаасаа чөлөөлөгдсөн Ч.Отгочулууг оролцуулан шийдвэр гаргасан байжээ

ХБ-ны байрыг худалдан авах ТУЗ-ийн хуралд ажлаасаа чөлөөлөгдсөн Ч.Отгочулууг оролцуулан шийдвэр гаргасан байжээ

Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах 3 дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. 

Тус сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны байрыг худалдан авсан үйл явцын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсож байна. Хөгжлийн банкны байрыг тендер сонгон шалгаруулалт зарлахгүйгээр 3294 мкв талбай бүхий ажлын байр, 10 автомашины зогсоолыг 27.6 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Ингэхдээ төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын гишүүдийн ирц бүрдэхгүй байсан учир ажлаасаа чөлөөлөгдсөн Ч.Отгочулууг оролцуулан шийдвэр гаргасан нь аудитын шалгалтаар тогтоогдсон байна.