Б.Баярсайхан: Цахим хүчирхийллийн улмаас жилд 92 хүүхэд амиа хорлосон учир цахим орчинд хүүхэд хамгаалах хуулийг дангаар нь батлуулна /ВИДЕО/

Б.Баярсайхан: Цахим хүчирхийллийн улмаас жилд 92 хүүхэд амиа хорлосон учир цахим орчинд хүүхэд хамгаалах хуулийг дангаар нь батлуулна /ВИДЕО/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.17/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан "Өнөөдөр хүн төрөлхтөн бодит ертөнц, цахим ертөнц гэсэн хоёр ертөнцөд зэрэгцэн амьдарч байна. Сүүлийн 10 жил сошиал идэвхжин хөгжсөн энэ үед цахим харилцаанд эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа. Ялангуяа Монгол Улс хүн амын тооноосоо давж Фейсбүүк хэрэглэж байгаа. Хүүхдүүд нь дөрвөн наснаасаа тикток хэрэглэж байна. Өсвөр насны хүүхдүүд бүгд цахим хэрэглэгч болсон энэ үед цахим хүчирхийлэл, сэтгэл санааны янз бүрийн байдлаас болж 2016 онд 92 хүүхэд амиа хорлосон асуудал гарсан.

Тэгэхээр томчууд бидний цахим орчинд биеэ авч явж буй байдал хүүхдүүдэд шууд нөлөөлж байна. Улмаар хүүхдүүд "Дэлхийгээс зайл", "Халтруудаас салъя" гэхчлэн бие биеэ цахим хүчирхийлэлд өртүүлэх, анги танхим сургуульд шилжих, мансууруулах бодис хэрэглэх, уруу татагдах асуудал ихсэж байна. Иймд бид цахим орчинд ямагт хүүхэд байгаа гэдгийг санаж явах хэрэгтэй.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хүүхдийн эрхийг цахим орчинд хамгаалах тухай саналууд орсон. Гэхдээ энэ хууль бол бие даасан хууль байх ёстой гэдэг дээр итгэл төрж байна. Тиймээс эрхэм УИХ-ын гишүүд болон сайд нар бүх хөгжингүй орнууд хүүхэд хамгаалах бие даасан хууль батлуулсан. Тиймээс миний бие энэ хуулийг батлуулахаар судалж байна. Удахгүй санал оруулна" гэв.

ВИДЕО: