Д.Тогтохсүрэн: Конвенцид нэгдсэн зарим баримтууд чөдөр тушаа болдог

Д.Тогтохсүрэн: Конвенцид нэгдсэн зарим баримтууд чөдөр тушаа болдог

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.17/ хуралдаанаар “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”, “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг тус тус соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийлэв. Тэрбээр "Далайд гарцгүй манай улсын хувьд нэн чухал асуудал мөн. Энэ конвецид нэгдэх нь ямар давуу талтай вэ. Учир нь зарим бичиг баримтууд чөдөр тушаа болох нь бий" гэлээ. 

Түүний асуултад ИНЕГ-ын Ч.Мөнхтуяа "Агаарын тээврийн үйлчилгээг сайжруулж, техник технологийг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэшсэн боловсон хүчнийг ажиллуулах зэрэгт олон улсын иргэний нисэхийн бодлого зорилтот нийцсэн гишүүнийхээ үүргийг биелүүлж байгаа юм" гэлээ.