УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн нөхрийн компани "сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ" хэмээн ХБ-наас 3 тэрбумын зээл авчээ

УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн нөхрийн компани "сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ" хэмээн ХБ-наас 3 тэрбумын зээл авчээ

Хөгжлийн банкны өдрийн сонсголоор ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү хүлэмж, оёдлын салбарт Голомт банкаар хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түүнд олгосон зээлийг хэлэлцлээ. 

Энэ үеэр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн хүрээнд 3 тэрбум төгрөгийн зээл авсан "Говь-хурах" ХХК-ийн зээл талаар хэлэлцэв. Тус компанийг Л.Баяраа, УИХ-ын гишүүн асан Н.Оюундарийн нөхөр Ц.Санжжав нар 50, 50 хувиар эзэмшдэг байжээ. Харин зээл олгох үед С.Шинэбаатар 100 хувь эзэмшиж байсан аж. Тус компани нь "Үйлдвэржилтийг дэмжих" хөтөлбөрийн санхүүжилтээс 0.7 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчийн хадгаламжинд байршуулсан байжээ. Харин энэ оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 0.8 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байгаа аж. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө