Х.Болорчулуун: Нөөцийн махыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 431 дэлгүүрээр борлуулна

Х.Болорчулуун: Нөөцийн махыг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 431 дэлгүүрээр борлуулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож эхэллээ. Танилцуулгыг Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хийв. 

Тэрбээр "15 аймгийн 64 суманд цагаан зудархуу өвөлжлөө. Нийт нутгийн 30 хувьд нь 23 см цастай байна. Баян-Өлгий, Ховд, Завхан, Булганы сумд цагаан зудын байдалтай байна. 2022 оны эцэст 71 сая мал тоолуулсан. Үүнээс 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор өвөлжлөө. 20 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулав. 

Мал, махны экспортыг Хятад, Орос, Казахстан, Япон, Киргизстан, Катар, Вьетнам, Хонг Конг зэрэг улс руу хийж байна. Гоц халдварт шүлхий өвчин тайван байгаа. 22 мянган тонн, 8.4 мянган тэжээл нөөцөлсөн. Нөөцийг махыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэг кг үхрийн махыг 10700 төгрөг, хонины ястай махыг 8700 төгрөг, ямааны махыг 6400 төгрөгөөр 431 дэлгүүрээрээ худалдаалж эхэлнэ

2023 улсын хэмжээнд 390 мянган га-д үр тариа тарина" гэлээ. 

ШУУД: