ХХААХҮЯ: Ноолуурын үнэ буурахгүй. Эсрэгээрээ бага зэрэг өсөлттэй байхаар байна

ХХААХҮЯ: Ноолуурын үнэ буурахгүй. Эсрэгээрээ бага зэрэг өсөлттэй байхаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.17/ нэгдсэн хуралдаанаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаар мэдээлэл сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан "Малаа тэжээх өвсгүй байгаа малчдад өвс тэжээлийн үнэ хүнд тусаж байна. Ноолуурын үнийн асуудлыг малчид чих тавин хүлээж байгаа" хэмээв.

Харин ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Энэ жилийн ноолуурын үнэ өнгөрсөн жилийнхээс буухгүй. Магадгүй бага зэрэг өсөлттэй байх дүр зураг харагдаж байна. Яагаад гэвэл ноолуурын үндэсний компаниуд барууны орнуудтай гэрээгээ өнгөрсөн жилийнхээс буухааргүй хийж байгаа. Зарим аймагт 130-150 мянган төгрөгийн урьдчилгаа тараагдсан учраас ноолуурын уна унахгүй гэсэн ерөнхий чигтэй байна. Мэдээж хэрэг ноолуурын үнийг яам тогтоохгүй. Зах зээлийнхээ зарчмаар явна" гэв.