УИХ-ын хаврын ээлжит чуулган эхэлсэн билээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм.
Үүнд,
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан
- Эдийн засгийн байнгын хороо Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
- Нийгмийн бодлогын байнгын хороо Нийгмийн даатгалын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
- Эдийн засгийн бодлогын байнгын хороо Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Эдийн засгийн байнгын хороо Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын дэд хэсгийн хуралдаан
- Хянан шалгах түр хороо /Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох/ асуудлыг тус тус хэлэлцэнэ.