ШУУРХАЙ: Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс, Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх хүсэлтийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

ШУУРХАЙ: Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээс, Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх хүсэлтийг энэ долоо хоногт хэлэлцэнэ

Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдаад буй Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас нь өнгөрсөн долоо хоногийн /2023.03.15/ Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн. Одоо УИХ-д танилцуулсны дараа албажуулж Ерөнхий сайд захирамж гаргах юм. Түүнээс гадна Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг энэ долоо хоногт хэлэлцэнэ гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн. 

Харин Т.Аюурсайхан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг өгөөгүй.  Тэрбээр зөвхөн Засгийн газрын гишүүний эрхээсээ татгалзах хүсэлтийг гаргасан байгаа юм. 

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ " Олон гишүүдийг би буруугүй л юм бол шалгуул, бүрэн эрхээр битгий халхавчил гэж хэлж байгаа. Халдашгүй бүрэн эрх бол гэмт хэргээс нуугдах биш ард түмний төлөөллийг хамгаалж буй зүйл. Парламентын гишүүн ёс зүйн өндөрлөг байх ёстой" гэсэн билээ.