ТОДРУУЛГА: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д БЭТ-өөр томилсон Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацааг сунгаж магадгүй гэв

ТОДРУУЛГА: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д БЭТ-өөр томилсон Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацааг сунгаж магадгүй гэв

Өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдрийн /2022.10.26/ Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. 

Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сарын 26-ны өдөр /2023.04.26/дуусах бөгөөд хугацааг нь сунгах эсэх асуудал Засгийн газрын түвшинд яригдаж эхэлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Бүрэн эрхийн хугацааг сунгаж магадгүй талаар Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Гэхдээ эцэслэгдээгүй" гэсэн юм. 

Тэгэхээр түүний хашиж буй үндсэн алба болох Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилгоо хийх бөгөөд өрсөлдөгчид аль хэдийн гарч ирсэн гэх мэдээлэл байна. 




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө