Т.Аюурсайхан Ерөнхийлөгчөөс хамгаалалт хүсчээ

Т.Аюурсайхан Ерөнхийлөгчөөс хамгаалалт хүсчээ

"Нүүрсний хэрэг"-т яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан өнгөрсөн хоёрдугаар сарын 06-ны өдөр "УИХ, Засгийн газрын гишүүнээсээ татгалзаж байна" гэсэн хүсэлтийг гаргаснаа олон нийтэд нээлттэй мэдээлсэн. Хүсэлтийг ЭНД дарж харах. 

Гэтэл бодит байдал дээр тэрбээр ганц Засгийн газрын гишүүнээсээ л чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүнээсээ татгалзаагүй гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдсэн. Түүний Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч өнгөрсөн долоо хоногийн /2023.03.15/ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Одоо Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулсны дараа албажуулж Ерөнхий сайд захирамж гаргах юм. 

Тэгвэл Т.Аюурсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс хамгаалалт хүсч байгаа гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр "УИХ-ын гишүүний бүрэн эрхтэйгээ үлдээд шалгуулъя. Гэхдээ ял авахгүй байхад хамгаалалт хийж өгөөч" гэсэн хүсэлтийг тавьсан бололтой. Хэрвээ хамгаалалт хийж өгөхгүй бол "Намын гишүүдийнхээ бүх булхай, луйврыг дэлгэнэ" гэх санааг ч ойлгуулсан талаар улстөрийн хүрээнд ярьж байна. 

Ташрамд дурдахад, Д.Сарангэрэлийг "Улны айл" гэж хэлэхэд  шууд захирамж гаргаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас нь огцруулсан. Харин энэ удаа Т.Аюурсайханыг заавал Ерөнхийлөгчид танилцуулах гээд буй нь ч ийм учиртай бололтой. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө