МАН-ын бүлгийн хуралдаанаар цалин, тэтгэвэр амьжиргааны түвшинд хүрэлцэхгүй байгаа асуудлыг хэлэлцэж, ЗГ-т хүргүүллээ

МАН-ын бүлгийн хуралдаанаар цалин, тэтгэвэр амьжиргааны түвшинд хүрэлцэхгүй байгаа асуудлыг хэлэлцэж, ЗГ-т хүргүүллээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.03.20/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэж тогтов. 

Тухайлбал, УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэх хуулийн төслүүдийн талаарх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээллийг сонслоо. Авлигатай тэмцэх чиглэлд бодлогыг чангатгах хуулиуд, Аялал жуулчлалын тухай хууль зэрэг нийт 50 гаруй хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр тогтлоо. Мөн УИХ-ын 2022 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүдийн тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гарсан саналуудыг нэгтгэн, Засгийн газарт хүргүүллээ.

Түүнлэн өнөөдрийн хуралдаанаар иргэдээс гаргасан саналуудыг багцалж, 10 саналыг эрэмбэлэн Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

  • Нэгдүгээрт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, инфляц нэмэгдэж буй асуудал
  • Хоёрдугаарт, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж амьжиргааны түвшинд хүрэлцэхгүй байгаа асуудал
  • Гуравдугаарт, бүх төрлийн зээл олголт эрс багассантай холбоотой арилжааны банкнуудын зээл олголтыг нэмэгдүүлэх
  • Дөрөвдүгээрт, Хөдөө, аж ахуйн бүтээгдэхүүн болох мах, арьс, ширний үнийг нэмэгдүүлэх
  • Тавдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг олгох
  • Зургаадугаарт, Хүүхдийн мөнгийг 91 хувьд бус “Хүүхэд бүрд олгох”
  • Долоодугаарт, Нийслэлийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах
  • Наймдугаарт, Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлд ялын бодлогыг нэмэгдүүлэх
  • Есдүгээрт, Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжих явцад  орон нутагт бэрхшээл үүсэж буй асуудал
  • Аравдугаарт, Төрийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажил гүйцэтгэх сайжруулах, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх

Дээрх 10 саналыг Засгийн газрын хурлаараа хэлэлцэж, шийдвэр гаргах чиглэлийг өглөө.