Монголын залуу эрдэмтэдтэй АН хамтран ажиллахаар болжээ

Монголын залуу эрдэмтэдтэй АН хамтран ажиллахаар болжээ

Ардчилсан нам “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-той хамтарч ажиллахаар болжээ. Тодруулбал, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-ны Ерөнхийлөгч, Эдийн ухааны доктор С.Бямбахорлоо нар мэдлэгийн менежментийг хөгжүүлэх, залуу эрдэмтэдийн оролцоог төрийн бодлого боловсруулахад нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал солилцсон байна. 

Залуу эрдэмтдийн холбоо нь 600 гаруй эрдэмтэн, судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Ерөнхийлөгчөөр доктор С.Бямбахорлоо ажилладаг юм байна.

Сонирхуулахад, АН-ын удирдлагууд улс төрийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, орон нутагт ажиллах, эрдэмтдийн санаачлагыг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр олон ажил хийж хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-той хамтран ажиллаж, төрийн бодлогод эрдэмтэн, судлаачдыг оролцуулах, бодлого боловсруулахад тэдний оролцоог нэмэгдүүлэх онцгой анхаарч ажиллахаар болсонтой холбоотой аж.