УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсруулж, санал авахаар Засгийн газарт илгээжээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсруулж, санал авахаар Засгийн газарт илгээжээ

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг төслөө боловсруулж дуусаад, Засгийн газарт хүргүүлжээ.

Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах Ажлыг хэсгийг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийг Н.Энхболд гишүүн ахалж байгаа юм. Тэгвэл парламентад суудалтай гурван намын төлөөлөл орсон тус ажлын хэсэг төслөө боловсруулж дуусаад, Засгийн газраас санал авахаар өнгөрсөн баасан гарагт илгээсэн байна. Тус төсөлд Засгийн газар саналаа өгсний дараа УИХ-д өргөн барих аж. 

Ташрамд өгүүлэхэд, "УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зургадугаар сарын 20-оос өмнө батлах Үндсэн хуулийн заалттай юм.