Улсын харцага О.Бахытыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа

Улсын харцага О.Бахытыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа

Наурызын өдрийг угтан Баян-Өлгий аймгийн “Ром” олимпын зөвлөлийн дарга, гавьяат тамирчин, улсын харцага О.Бахытыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа.

О.Бахыт үндэсний бөхөөр амжилттай барилдан улсын наадамд гурван удаа шөвгөрсөн бөгөөд 1982 онд зургаа давсан амжилтаараа хожим улсын харцага цол хүртжээ. Үндэсний бөхөөс гадна их спортоор тууштай хичээллэж, 1980 оны Москвагийн олимп, 1983, 1985, 1986 оны ДАШТ-д чөлөөт бөхийн төрлөөр оролцож байв. Түүний спорт, олимпизмыг орон нутагтаа хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг үнэлжээ.