ВИДЕО: Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж ТББХ үзлээ

ВИДЕО: Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж ТББХ үзлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.03.21/ хуралдаанаар Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалав. Угтаа тус байнгын хорооны даргаар Ж.Мөнхбат гишүүн ажиллаж байсан билээ. 

Хуралдааны эхэнд хурал даргалагч Н.Энхболд " УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг УИХ хүлээн авсан бол бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох хуулийн зохицуулалттай" гэсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын өргөдөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүд байсангүй. Тиймээс санал хураахад 12 гишүүн оролцож ес нь дэмжиж 75 хувийн саналаар хүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэв. 

ҮЗЭХ: