АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Монгол Улсад энэ сарын 31-нд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Монгол Улсад энэ сарын 31-нд айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Олон улсын байгууллагын асуудал эрхэлсэн туслах Мишель Сисон дэлхий нийтэд тулгарч буй сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд олон талын хамтын ажиллагаа явуулах АНУ-ын амлалтыг бататгахын тулд холбогдох албаны төлөөлөгчид болон НҮБ-ын төлөөлөгчидтэй уулзахаар Мадакаскар, Өмнөд Африк, Маврики, Азербайжан, Монгол, Вьетнам, Тайланд, Лаост гуравдугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 7-ны өдрүүдэд айлчлах ажээ. 

Тодруулбал, тэрээр Улаанбаатар хотод гуравдугаар сарын 31-ны өдөр айлчлах аж.

Төрийн нарийн бичгийн даргын туслах Бангкокт байх хугацаандаа НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын төлөөлөгчидтэй уулзана. Тэрбээр айлчлалынхаа үеэр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдал зэрэг үндэстэн дамнасан асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой олон талын хамтын ажиллагааны өнөөгийн болон боломжит чиглэлийн талаар хэлэлцэх ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг




Өнөөдөр луу өдөр

35 минутын өмнө