Н.Энхбаяр өөрийн туслах асан Б.Тулгыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болгохоор Ерөнхий сайдын үүдийг сахих болжээ

Н.Энхбаяр өөрийн туслах асан Б.Тулгыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болгохоор Ерөнхий сайдын үүдийг сахих болжээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нүүрсний” хэрэгт яллагдагчаар татагдсан тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлаа өгөх хүсэлтийг Засгийн газрын тэргүүнд гаргасан байдаг. Харин түүний хүсэлтийг энэ долоо хоногт УИХ-д танилцуулаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцруулах шийдвэрээ гаргана гэх мэдээлэл бий. 

Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дараагийн сайдад нэр дэвшигчдийн марафон эрх баригч МАН дотор эхэлсэн гэх мэдээлэл байна. 

Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд очихоор УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл, М.Оюунчимэг хоёр уулзалт хийж байгаа бол Н.Энхбаяр өөрийн туслах асан Б.Тулгыг зүтгүүлж байгаа аж. Учир нь Н.Энхбаяр МАХН-аа МАН-тай нэгтгэсэн нэг тохироо нь Засгийн газрын аль нэг яамыг авах хэмээн тохирсон гэж буй. Тиймээс өөрийн туслах асан МАХН-ын нарийн бичгийн дарга асан Б.Тулгыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болгохоор Ерөнхий сайдтай уулзахаар явах ажээ.