АН-ын дарга Л.Гантөмөр нар "намын гэрчилгээ"-гээ Х.Баттулгаас авахаар хөөцөлдөж байгаа бол, С.Эрдэнэд байгаа тамгыг орхижээ

АН-ын дарга Л.Гантөмөр нар "намын гэрчилгээ"-гээ Х.Баттулгаас авахаар хөөцөлдөж байгаа бол, С.Эрдэнэд байгаа тамгыг орхижээ

"АН-ын даргаар Л.Гантөмөрийн бүртгэж" Улсын дээд шүүх /УДШ/-ийн тогтоол гарсан. Харин түүнд өдгөө тус намын гэрчилгээ болон тамгыг нь Х.Баттулга, С.Эрдэнэ нар өгөөгүй байгаа аж. Иймд тэрээр АН-ын гэрчилгээг шинээр хэвлүүлж авахаар УДШ-д хандсан боловч, "олгох боломжгүй" гэсэн мэдэгдсэн. 

Иймд тэрээр АН-ын гэрчилгээг авъя гэж Х.Баттулгад хандахад тэрээр "өгнө" гэж хэлээд одоог хүртэл өгөхгүй байгаа аж.

Иймээс тус намаас "цагдаагийн байгууллагад хандаж" АН-ын гэрчилгээгээ олж авахаар болсон байна. Харин С.Эрдэнэд тус намын шинээр хийлгэсэн тамга байгаа бол, Л.Гантөмөр нар "АН-ын гэрчилгээ"-гээ Х.Баттулгаас олж аваад, намын даргын өөрчлөлтөө хийлгэн намын тамгаа шинээр хийлгэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл байна.