Д.Амарбаясгалан Баян-Өлгийд ажиллаж буй учир "Зуны цагийн хуваарьт шилжих" асуудлыг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулжээ

Д.Амарбаясгалан Баян-Өлгийд ажиллаж буй учир "Зуны цагийн хуваарьт шилжих" асуудлыг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулжээ

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Зуны цагийн хуваарьт шилжих тогтоолын төсөл"-д санал авахаар холбогдох газруудад албан бичиг хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг асуудлыг өнөөдрийн /2023.03.22/ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэхээр товлоод байсан ч долоо хоногоор хойшлуулсан байна. 

Учир нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Баян-Өлгийд ажиллаж буй бөгөөд өөрөө Засгийн газрын хуралд оролцож байж уг асуудлыг танилцуулах нь зүйтэй гэж үзсэн байна.