Х.Нямбаатар: Гадаад руу оргон зайлсан Ч.Сайханбилэг нарын мөнгөн гуйвуулга, гүйлгээ хийж байгаа дансыг хаана

Х.Нямбаатар: Гадаад руу оргон зайлсан Ч.Сайханбилэг нарын мөнгөн гуйвуулга, гүйлгээ хийж байгаа дансыг хаана

"Шувуу" ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэг тэргүүтэй 92 хүнийг гадаадаас авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр "Тухайн хүмүүсийн Монголоос санхүүжилт авч мөнгөн гуйвуулга хийж байгаа дансыг хаахаар болсон талаар мэдээллээ. 

Тэрбээр "Нэгдүгээрт, Мөрдөх шалгах ажиллагаа явцад оргон зайлсан хүмүүсийн хувийн гадаад улсад төлбөр тооцоо хийж байгаа, дотоодоос санхүүжилт авч байгаа дансыг хааж зарцаах үйл ажиллагааг явуулах үүрэг даалгавар өгсөн. АТГ дээр шалгагдаж байгаа оргон зайлсан хүмүүсийн тоо 18 хүнээр нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл 100 гаруй хүнийг эх оронд нь авч ирж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Тэдгээр хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгох ажил хийгдэж байна.

Хоёрдугаарт "Хувийн хэвшлийг дэмжиж, төрийн хүнд суртал, дарамтаас гарах, хөгжих боломжийг хангах үүднээс хувийн хэвшлийн аж ахуйн үйл ажиллагаанд саад учруулж байгаа үйлдлийг Эрүүгийн хуульд тодотгож, нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах чиглэл өгсөн" гэдгийг тодотгов. Мөн тэрбээр "Дөрөвдүгээр сарын хоёр дахь 7 хоногт багтаан хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдэд авагддаг таслан сэргийлэх арга хэмжээ авдаг төрлийг нэмэгдүүлэх, шаардлагагүй тохиолдолд цагдан хорих ТСАА авдаг явдлыг таслан зогсоож, зорчих эрхийг хязгаарладаг болох нэмэлт өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна" гэлээ.  

ШУУД БИЧЛЭГ