Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх талаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ

Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх талаар ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ

Засгийн газрын өнөөдрийн /2023.03.22/ ээлжит хуралдаанаар Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн өнөөгийн байдал, төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. 

Тэгвэл тус асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй аж. Тодруулбал, холбогдох сайд нарын саналыг тусгаад ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дахин хэлэлцэхээр болсон байна.