Б.Энх-Амгалан: Рашаан сувилал бүхий газрыг хувьчлах нэрээр "Улсын тусгай хамгаалалттай газар"-ыг зардаг зөрчил аудитын дүгнэлтээр гарсан /ВИДЕО/

Б.Энх-Амгалан: Рашаан сувилал бүхий газрыг хувьчлах нэрээр "Улсын тусгай хамгаалалттай газар"-ыг зардаг зөрчил аудитын дүгнэлтээр гарсан /ВИДЕО/

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан “Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төслийг дэмжиж байгаа. Энийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нэлээд нухацтай ажиллаж оруулж ирсэн байх гэж бодож байна. Зарим нэг улсын онц чухал объектуудыг өмчлөх асуудлыг дахин нэг харах ёстой. Орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлаа бас эргэж харах шаардлага байгаа юм. Харилцаа холбооны салбарын  зарим нэг нийгэмд үйлчилгээ үзүүлдэг. Тусгай зөвшөөрөл олгодог салбар нэгжийг хувьчлах их буруу байгаа нь харагдаж байна. Жишээлбэл “mn” өргөтгөлтэй сайтад  “fm radio” төслүүдийг өгсөн. Тэрийг нь нэг хүн хуваарилаад сууж байдаг. Үүнээс болоод янз бүрийн тархи угаалт явуулдаг асуудал байна. Мөн цэвэрлэх байгууламж, ариутгах газрыг шилжүүлж, хувьчлах нь осолтой. Учир нь Харигаа гэх цэвэрлэх байгууламж ийн ус суваг төв цэвэрлэх байгууламж руу химийн хортой бодис нийлүүлж байна. ашигтай бактериуд нь устаад байна. Цэвэрлэх байгууламж хэвийн ажиллах нөхцөл нь бүрдэхгүй байна. Яг хажууд нь энэ мэт газрыг байгууллаа гэх асуудал яригдаад байдаг.

Түүнчлэн цахилгаан халаалт, эрчим хүчний хангамжийн асуудлуудыг анхаарахгүй бол Говь-Алтай аймаг гэхэд хамгийн өндөр үнэтэй цахилгаан, дулаан халаалт хэрэглэж байгаа. Өвөл болохоор хамаг юм аа хаачдаг. Эрчим хүчний яам хөөцөлдөж гүйгээд ч яаж ч болдоггүй ийм систем рүү орсон. 

Үүнээс хамгийн ноцтой нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт байгаа төрөөс өмнө хийгдсэн рашаан сувилал буюу байгалийн цогцолборт газар хийгдсэн юмнуудыг орон нутгийн өмчид шилжүүлэхээр иргэдийн хурлаар оруулаад хувьчилж байна гээд тусгай хамгаалалттай газартай нь хамт зардаг зөрчил сая аудитын дүгнэлтээр гарсан. Тэгэхээр ийм чиглэлийн чухал объектуудыг хувьчлахаасаа өмнө эргэж хараарай" гэлээ. 

ВИДЕО: