Олон нийтийг төлөөлөх үүрэгтэй албан тушаалд нам дагасан залуусыг томилж буйг иргэд шүүмжилж байна

Олон нийтийг төлөөлөх үүрэгтэй албан тушаалд нам дагасан залуусыг томилж буйг иргэд шүүмжилж байна

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилохтой холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Нэр дэвшигчийн сонсгол”-ыг ирэх сарын 24-ны өдөр /2023.04.24/ Төрийн ордонд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Сонсголыг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг удирдах юм. 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний орон, гарсан хоёр орон тоонд Засгийн газраас Нямдаваагийн Монсар, Жаргалсайханы Золзаяа нарыг нэр дэвшүүлсэн. Тэгвэл олон нийтийн зүгээс тус хоёр нэр дэвшигчийг голж, сошиал орчинд шүүмжлэл өрнүүлээд байна. Тодруулбал, Н.Монсар, Ж.Золзаяа нар нь МАН-ын гишүүн бөгөөд Социал, демократ Монголын залуучуудын холбооны ажилд оролцдог, өнгөрсөн хугацаанд улс төрчдийг "дагаж" ажиллаж иржээ.  

МҮОНРТ-ийг татвар төлөгчдийн хураамжаар санхүүжүүлдэг бөгөөд Үндэсний зөвлөлд олон нийтийг төлөөлсөн иргэд л орж ажиллах ёстой. Гэтэл МАН нам дагасан залуусаа Үндэсний зөвлөлийн орон тоонд шахаж буй нь ёс зүйгүй харагдаж байна гэх шүүмжлэлийг зарим иргэд гаргаад байна. Нэр дэвшигчдийн намтарыг ЭНД дарж уншина уу. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө