Г.Занданшатар: Б.Цэнгэл ээ, Хэмнэлтийн хуулиар машинуудыг тусгай албадад хуваарил гэж өгсөн болохоос дураараа зарцуул гэж өгөөгүй байх шүү

Г.Занданшатар: Б.Цэнгэл ээ, Хэмнэлтийн хуулиар машинуудыг тусгай албадад хуваарил гэж өгсөн болохоос дураараа зарцуул гэж өгөөгүй байх шүү

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.23/ хуралдааны эхэнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх байсан ч хууль санаачлагч байхгүй гэх шалтгаанаар хойшлууллаа. 

ҮЗЭХ: 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг шүүмжлэв. Тодруулбал тэрбээр "Б.Цэнгэлээ, хураагдсан машинуудыг яаж будилуулж байгаагаа тайлагнаарай. Эрдэнэт гэх мэт том асуудал болохоор УИХ-д оруулж ирэхгүй шийдчихдэг. Гэтэл тавилга, эд хогшил, машин тэрэг шилжүүлэх болохоор УИХ-д оруулж ирээд цаг аваад байдаг. Үүнтэйгээ хуулийн төслөө оруулж ирэх ёстой. Хууль санаачлагч байхгүй учраас хэлэлцэх асуудлаас хойшлууллаа. УИХ-д хүндэтгэлтэй хандаарай. Болдын Цэнгэл гуай та тэр машинууд яасан. Хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг яаж хуваарилсан  тайлангаа хамт оруулж ирнэ. Яагаад орон нутагт, төрийн тусгай албадад хуваарилахгүй байна вэ. Хэмнэлтийн хуулиар машинуудыг тусгай албадад хуваарил гэж өгсөн болохоос дураараа зарцуул гэж өгөөгүй байх шүү. Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилттэй чинь хамт шалгаж үзнэ" гэлээ.