Б.Пүрэвдорж: Үхэр ээмэгжүүлж, махны квотыг арилгах Х.Болорчулуун сайдын ажил махны экспортыг огцом нэмэгдүүлнэ /ВИДЕО/

Б.Пүрэвдорж: Үхэр ээмэгжүүлж, махны квотыг арилгах Х.Болорчулуун сайдын ажил махны экспортыг огцом нэмэгдүүлнэ /ВИДЕО/

Малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох зорилгоор нийт үхэр сүргийг ээмэглүүлэх шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газрын хуралдааны үеэр шийдвэрлэсэн.

Улмаар энэ хавар  дөрөв, тавдугаар сард 5.5 сая үхрээ вакцинжуулах үеэр бүгдийг нь ээмэгжүүлнэ. Ингэснээр үхрээ цахим бүртгэлд оруулж, аль сумын, ямар айлын хотноос ирсэн үхэр гэдэг гарал үүсэл нь тодорхой болох юм. Үүнийг дагаад малын хулгай ч багасна гэж ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдэгдсэн.

Тэгвэл уг шийдвэрийг дэмжиж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж  үг хэлэв. Тэрбээр "Махны экспортын хувьд квот гэдэг зүйл гарсан. 2016 онд жилийн эцсийн тооллогоор нийт 75 сая малтай байсан. Тэгэхэд 82 мянган тонн мах экспортолж байсан. Сайд асан Улайдаггүй Улаан гэх нөхрийн квотын ачаал жил болгон махны экспорт буурсаар байгаад өнгөрсөн жил 2022 онд 91 сая толгой малтай хэр нь 16 мянган тонн буюу тав дахин бага мах гаргасан. Тэгэхээр квот гэдэг зүйл ямар их махны экспорт, бизнесийг гацаадгийн жишээ энэ байна. Энэ гацалтыг Х.Болорчулуун сайд гарч ирээд махны квотыг байхгүй болгосноор он эхний гурван сар дуусахад ойролцоогоор 32 мянган тонн мах гарна. Энэ нь өнгөрсөн жилийн экспорттой тэнцэж байгаа юм. Тэгэхээр квот гэдэг юмыг байхгүй болгох ямар үр дүнтэй болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл төрийн дарамт бизнес дээр байхгүй болбол ямар их үр дүнтэй вэ гэдгийг харуулж байгаа юм. Иймд квотыг байхгүй болгосон Х.Болорчулуун сайд болон ХХААХҮЯ-нд талархал илэрхийлье. Энэ цаашид үргэлжилбэл амжилтад хүрнэ гэж харж байна.

ВИДЕО: