Б.Энхбаяр: Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтийн 50 хувийг манай нэг Хөдөлмөрийн баатар 14 компаниараа авсан /ВИДЕО/

Б.Энхбаяр: Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтийн 50 хувийг манай нэг Хөдөлмөрийн баатар 14 компаниараа авсан /ВИДЕО/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2023.03.23/ Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтийн 50 хувийг манай нэг Хөдөлмөрийн баатар 14 компаниараа авсан байдаг. Тухайн үед Сангийн яам шалгаж байсан ч чимээгүй болсон. Энэ асуудал ил болоогүй. Ч.Хүрэлбаатар сайд мэдэгдсэн шүү дээ.  Энэ юу болж байна вэ" гэв. 

ҮЗЭХ: 

Тэгвэл уг асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сошиал хуудсаараа дамжуулан хариулт өгөв. Тэрбээр “Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалт, түүний дотор Тариалан эрхлэлтийг дэмжих санд хийсэн шалгалтын дүнг нуун дарагдуулсан гээд ээлжит гүтгэлгийг Б.Энхбаяр тарааж сууна. Үгээ олж бурах хэрэгтэй. Тухайн үед Ерөнхий сайд үүрэг өгч хийлгэсэн шалгалтын дүнг олон нийтэд ил болгож байсан баримтыг оруулж байна” гэсэн байна.