ВИДЕО: Дархан хотын "Өргөө" кино театрт гарсан галыг унтраахаар алба хаагчид ажиллаж байна

ВИДЕО: Дархан хотын "Өргөө" кино театрт гарсан галыг унтраахаар алба хаагчид ажиллаж байна

Дархан хотод 2019 онд ашиглалтад орсон Дархан-Өргөө кино театр шатаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байна. 

Тодруулбал, Өнөөдөр /2023.03.23/ оройн 19:30 цагт “Өргөө кино”театрын дээр гал гарлаа гэх дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна. 

Тус кино театр олон улсын жишигт нийцсэн, 600 хүний суудалтай “Дархан-Өргөө” кино театр, энтертайнмент цогцолбор нь дөрвөн танхимтай, танхим тус бүр 150 хүний суудалтай байна. Олон улсын жишигт нийцсэн интерьер дизайн, техник технологи бүхий нийт 7000 м2 талбайтай, найман давхар энэ цогцолборт автомат тоглоом, зочид буудал, супермаркет, зоогийн газар, банк зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлэх энтертайнмент цогцолбор юм.