Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Улаанбаатарт 6 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар цэлмэг. Шөнөдөө Хэнтийн уулс болон Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -11...-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -8...-13 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө