СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх долоо хоногийн эхээр Хөвсгөл, Хэнтийн уулсаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх долоо хоногийн эхээр Хөвсгөл, Хэнтийн уулсаар цасан шуурга шуурна

Ирэх долоо хоногийн эхээр Хөвсгөл, Хэнтийн уулсаар цасан шуурга шуурна.

Энэ сарын 27, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 25, 26-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор болон  Тэс голын хөндийгөөр -23, -28 градус, өдөртөө -9, -14 градус, Дархадын хотгор болон Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр шөнөдөө -20, -25 градус, өдөртөө -5, -10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -13, -18 градус хүйтэн, өдөртөө -1, +4 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4, -9   градус  хүйтэн, өдөртөө +9, +14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8, -13 градус хүйтэн, өдөртөө +3, +8 градус дулаан байна.




Өнөөдөр үхэр өдөр

55 минутын өмнө