LIVE: Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая уриан дор “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулган болж байна

LIVE: Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая уриан дор “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулган болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Монгол Улсын хүн ам, Улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангаж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “ЦЭНХЭР АЛТ” усны салбарын үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна.

Манай Улсын нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжиж, доройтсон ба 2022 оны байдлаар 362 гол горхи, нуур тойром, булаг шанд ширгэсэн нь байгаль экологийн хүндрэлтэй байдал үүсгэж байна. Иймд усны нөөцийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх, Төрийн болон төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны газар , 21 сав газрын захиргаад, усны салбарын мэргэжлийн байгууллага, их дээд сургууль, эрдэмтэн, судлаачид, оюутан, сурагчдын төлөөлөл, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрийн төлөөллүүд хамтран ажиллах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой 800 гаруй төлөөлөл уг чуулганд нэгджээ.  

ҮЗЭХ: 




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө