Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 60 хувийн саналаар дэмжсэн. Ингэснээр Ж.Мөнхбат УИХ-ын гишүүний бүрэн эрхгүй болж, УИХ 75 гишүүнтэй болсон юм.

УлмаарЖ.Мөнхбатын даргалж байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болсон. Харин УИХ дахь МАН-ын бүлэг Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгох нь зүйтэй гэж үзжээ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2023.03.24/ хуралдаж түүнийг даргаараа сонгохыг дэмжсэн байна. Иймд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны саналыг хэлэлцэж Н.Энхболдыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонголоо.