Т.Аюурсайхан: Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэнд би гомдолтой байгаа

Т.Аюурсайхан: Намайг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэнд би гомдолтой байгаа

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХНХ-ын сайдын үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Тэрбээр энэ үеэр "Би өөрийнхөө хүсэлтээр Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн. Намайг тодорхой хэрэгтэй холбогдуулаад нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар өнгөрсөн гурван сарын дотор миний эсрэг гүтгэлэг, дайралт явсан. Үүнийг янз бүрийн хүмүүс зохион байгуулсан. Захаасаа ил болж байна. Маш их хөрөнгө мөнгө санхүүжилт гаргасан. Олон нийтийн мэдээлэлд үндэслэсний улмаас прокуророос надад хэрэг үүсгэсэн. Энэ асуудалд миний зүгээс удаа дараа мэдэгдэл хийсэн. Нүүрсний хулгайн хэрэгт би холбогдол байхгүй. Үүнийгээ би одоо ч гэсэн хэлж байна. Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй би санал нийлэхгүй байгаа.

Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэсэн. Эрүүгийн хуулийн 20-р зүйл гэдэг бол Терроризм, зэр зэвсэг, мансууруулах бодис оруулах, буюу олон нийтийн аюулгүй байдлын эсрэг зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг бүлэгт холбогдуулсныг би ямар ч баримт нотолгоогүйгээр зохиомлоор ингэсэн гэж үзэж байна. Тиймээс би шат шатанд нь гомдол гаргаад явж байгаа" гэлээ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

3 цагийн өмнө