Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойтой холбоотой зуурсан бантанг цэгцлэх гэж үйлээ үзэж байна

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойтой холбоотой зуурсан бантанг цэгцлэх гэж үйлээ үзэж байна

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХНХ-ын сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэээс "Та бүхэн олонх. Та нар 7-8 жил төрийн эрхийг барьж байна. Айл гэрээр яривал хоёр баганын нэг нь танайх. Олонх юм чинь та нар өөрсдөө л асуудлаа шийд. Өргөдлөө хаана хэнд гаргасан талаар тайлбар өгсөнгүй" гэдгийг тодруулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Д.Ганбат гишүүн та нэг зүйлийг дутуу ойлгоод, андуураад байх шиг байна. Энд зөвхөн парламент, Засгийн газар холбоотой биш. Эрдэнэтийн 49 хувиас эхлээд Оюутолгойн асуудлууд танай намаас сонгогдсон хоёр Ерөнхийлөгч болох Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн нөхөртэй холбоотой. Тэдний зуурсан бантанг буцаагаад цэгцлэх гэж үйлээ үзэж байна. Хэдүүлээ үүнд улстөржөөд хэрэггүй. Тулгамдсан асуудлаа шийдээд явах нь зүйтэй. Тэр их материалууд Хөгжлийн банкнаас авахуулаад ил болж байна. Бусад нүүрстэй холбоотой асуудлууд удахгүй сонсголоор орох гэж байна. Түүн дээр бүх зүйл ил тод болно. Аяндаа иргэд өөрсдийнхөө дүгнэлтийг тавих байх" гэлээ. 




Өнөөдөр луу өдөр

45 минутын өмнө