Х.Нямбаатар: Ж.Мөнхбатыг яллагдагчаар татсан тогтоол одоогоор гараагүй байна

Х.Нямбаатар: Ж.Мөнхбатыг яллагдагчаар татсан тогтоол одоогоор гараагүй байна

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат "нүүрсний хэрэг"-т холбогдон, яллагдагчаар татагдсан. Иймд тэрбээр “УИХ-ын гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт” гаргасныг УИХ хүлээн авч шийдвэрлэсэн юм.  

Засгийн газраас хэрэгжүүлж буй "5Ш" ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны үеэр гадагшаа зугтсан хүмүүсийг Монголд эргүүлэн авчирна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн.  Тэгвэл авчрах хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг байгаа гэж тэрбээр мөн мэдэгдлээ. 

Тодруулбал, "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хэн нэгнийг эрэн сурвалжлахдаа заавал яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэдэг.  Ж.Мөнхбатын хувьд яллагдагчаар татсан тогтоол гараагүй. Үүнийг мөрдөх байгууллагаас асуух байх. Гарсан тохиолдолд ялгавартай хандахгүй. Гэхдээ өөрийг нь байхгүй эчнээ яллагдагчаар татах эрх зүйн зохицуулалт манайд бий" гэжээ.