ШУУРХАЙ: Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос УИХ-ын даргад ирүүлжээ

ШУУРХАЙ: Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос УИХ-ын даргад ирүүлжээ

Улсын ерөнхий прокурор /УПЕ/-ын газраас "Нүүрсний хэрэг"-т яллагдагчаар татагдан шалгагдаж буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг дөнгөж сая /2023.03.24/ УИХ-ын даргад хүргүүлжээ.

Авлигатай тэмцэх газраас "Дээрх гурван гишүүнийг шалгахад халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал нь саад учруулж байгаа тул түдгэлзүүлэн шалгах шаардлага үүссэн. Тиймээс  Улсын ерөнхий прокурорт хандана" гэдгээ өмнө нь мэдээлсэн. Хуульд зааснаар Улсын ерөнхий прокурор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 14 хоногийн хугацаанд багтаан энэ асуудлыг эцэслэх ёстой юм.