Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хөвсгөлийн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9...-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус дулаан, бусад нутгаар +1...+6 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
