ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТАН Б.БАТ-ЕРӨӨЛТ: 2022 оны зургадугаар сараас хойш сул зогслоо. Үр хүүхэд өлсөж, дутагдаж гачигдаж байна

ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТАН Б.БАТ-ЕРӨӨЛТ: 2022 оны зургадугаар сараас хойш сул зогслоо. Үр хүүхэд өлсөж, дутагдаж гачигдаж байна

Түүнийг Б.Бат-Ерөөлт гэдэг. Эхнэр, таван хүүхдийн хамтаар Дархан-Уул аймагт амьдардаг. 2019 оноос хойш Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ковшийн оператороор ажилласан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 2019 онд буюу ковидын халдварын хүнд үед ч хэвийн ажиллаж байсан атал өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас шийдвэр гарч, менежментийг нь төр авснаас хойш ажилгүй сул зогсож, ажилчид нь хохирч эхэлсэн байна. Б.Бат-Ерөөлт бол хохироод буй ажилчдын төлөөлөл бөгөөд тэрбээр үйлдвэрийнхээ нөхцөл байдал, өөрт тулгамдаад буй асуудлаа олон нийттэй ийнхүү хуваалцлаа. 

ҮЗЭХ: 

-БИД АЖЛАА ХИЙМЭЭР БАЙНА-

Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 1500 орчим ажилтантай,  дарханчуудын бахархал болсон олон жилийн түүхт ТӨХК юм. Гэвч сүүлийн үед нөхцөл байдал нь хүндэрч техник, тоног төхөөрөмжгүй, санхүүжилтгүй гэх шалтгаанаар зарим ордуудаа ажиллуулахгүй байгаагаас болж ажилчид сул зогсох болжээ. Энэ нь ажилчдын амьдралд хүндээр нөлөөлж цаашид ч хэрхэх нь тодорхойгүй байдалд байгаа аж. Энэ талаар Б.Бат-Ерөөлт ярихдаа " Ковидын халдварын үед ч үйлдвэрийг хэвийн ажиллуулж байсан. Гэтэл менежментийн баг солигдсоноос хойш зогсонги байдалтай байна. Миний хувьд л гэхэд өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш ажилгүй сул зогсож байна. Дундуур нь нэг удаа дуудагдаж 11 хоног ажилласан. Үндсэндээ 11 сар сул зогсоод байна. Арваннэгдүгээр сар хүртэл үндсэн цалингийн 60 хувиар цалинжиж байгаад үүнээс хойш 80 хувиар цалинжсан. Хэдий үндсэн цалингийн 80 хувийг авч байгаа ч энэ нь ажиллаж байсан үеэс хамаагүй бага байгаа юм.  Цаашлаад бид хэвийн ажиллаж байсан үедээ цалингийн зээл авсан. Гар дээр авдаг цалингийнхаа 40 хувиар бодуулж зээл авдаг. Гэтэл сул зогсохоор цалингийн зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалтай болж байгаа юм.

Хэрвээ хэвийн ажиллаж байсан бол үндсэн цалин дээр шөнийн нэмэгдэл зэрэг бусад үнэлгээ бодогдоод хоёр дахин илүү цалин авна. Ингээд сул зогсчихоор амьдралд хүндээр нөлөөлж байна.

Гэрээсээ ганцаараа ажил хийдэг учраас хэцүү. Өөр ажил хийх боломжгүй. Давхар ажил хийгээд нийгмийн даатгал төлөгдсөн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдана. Тэгэхээр өөр ажил хийх боломжгүй. Тэгээд ч Дарханд ажлын байр хэр их билээ. Дуудаж магадгүй гээд өөр газарт очиж нийгмийн даатгал төлдөггүй ажил мөн хийж чаддаггүй. Ийм л байдалд байна. Биднийг хэвийн ажиллах нөхцлөөр хангаачээ. Бид ажлаа хиймээр байна" гэв.

-ШААРДЛАГА ТАВЬСАН АЖИЛТНЫГ ЦАГДААД ШАЛГУУЛСАН-

Төмөртэйн, Төмөртолгой гэх хоёр уурхайн үйл ажиллагаа доголдож, сул зогссон. Ажилчдаа сул зогсоож буй шалтгаанаа удирдлагуудын зүгээс тайлбарлахдаа "Техник, тоног төхөөрөмжгүй, санхүүжилтгүй байна" гэж хэлдэг аж. Б.Бат-Ерөөлтийн жишээг авч үзэхэд, түүний унаж байсан техникийг акталж, дахин шинээр авч өгөх боломжгүй болсон байна. Түүнтэй адил техникгүй гэх шалтгаанаар сул зогссон олон ажилтан байгаа гэх. Хамгийн ноцтой нь энэ бүх хүндрэлийг шийдэж өгөхийг хүсч, шаардлага тавьдаг ажилчдаа дарамталдаг асуудал ч гардаг аж. Тухайлбал, сул зогссон асуудлаар гомдол мэдүүлж, үйлдвэрчний эвлэлдээ хандахад нь Үйлдвэрчний эвлэлийн дарга нь "Ажил хийхэд саад учруулсан" гэх үндэслэлээр тухайн ажилтанг шалгуулахаар цагдаад хандаж байжээ. 

Ер нь төмөрлөгчүүд 2023 оны нэгдүгээр сарын 01-ны өдрийг хүртэл хүлээцтэй хандаж байсан гэдгийг Б.Бат-Ерөөлт хэлэв. Гэтэл үүнээс хойш нөхцөл байдал улам хүндэрч, сүүлийн өдрүүдэд БҮР ТҮЛШГҮЙГҮЙГЭЭС зогссон тохиолдол ч бий аж. Манай үйлдвэрийг улс авах үед Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан ирж маш сайхан амлалтыг өгч байсан. Гэтэл сайхан амлалтын аль нь ч биелээгүй, улам дордсоор байна. Ажилчдад хэн нь ажиллуулах нь чухал биш хэвийн ажиллах нь л чухал бөгөөд ҮР ХҮҮХЭД ӨЛСӨЖ, ДУТАГДАЖ ГАЧИГДАХЫН ЦАГТ ДУУГАРАХААС ӨӨР АЛГА ГЭДГИЙГ Б.БАТ-ЕРӨӨЛТ УЧИРЛАЛАА.




Өнөөдөр морь өдөр

13 минутын өмнө