Орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 18-нд болно

Орон нутгийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 18-нд болно

Энэ онд нөхөн сонгууль явагдах аймаг, сум, дүүргийн мэдээллийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос танилцууллаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д заасны дагуу 2023 оны зургаадугаар сарын 18-ны өдөр орон нутгийн Хурлын нөхөн болон дахин сонгуулийг улс даяар нэгдсэн журмаар зохион байгуулахаар болжээ.